Гранд Групп

Гранд Группын тухай

Бид худалдаа, тээвэр, санхүү, хөрөнгийн зах зээлд өөрийн компанийн онцлогт тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэхээр үүсгэн байгуулагдсан. Цаашдаа үйл ажиллагаагаа өргөжүүлэн зах зээлд тэргүүлэгч, нэр хүнд бүхий групп болон хөгжих зорилготой ажиллаж байна. Төмөр замын болон орон нутгийн тээвэр ложистикс, монгол улсын уул уурхайн бүтээгдэхүүний худалдаа, тээвэрлэлт, санхүү, хөрөнгийн зах зээлд шаардлагатай, эрэлт хэрэгцээнд нийцсэн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж байна.

 

Ингэснээрээ худалдаа үйлчилгээний харилцан хоорондоо уялдаа бүхий цогц системийг нэвтрүүлж, улмаар хэрэглэгчдийн бүхий л хэрэгцээг богино хугацаанд хямд өртөгтэйгөөр ханган ажиллах юм. Манай группын ажилчид маань тээвэр ложистиксийн үйлчилгээ болон санхүүгийн зах зээлд олон жил тогтвортой ажилласан мэргэжлийн боловсон хүчнээс бүрдэж байгаа ба идэвхи зүтгэлтэй, найрсаг хамт олон ажиллаж байна. Группын дотоод зохион байгуулалт нь өөрийн компаниудын давуу талыг ашиглан гадаадын зах зээлд гарч ажиллах, гадаадаас их хэмжээний мөнгөний урсгалыг бий болгох, гадаадын хөрөнгө оруулагчдыг татахад голлон ажиллана. Мөн гадаад харилцаагаа улам өргөжүүлэн Ази, Европ, Америк, Австралийн зах зээлд ажиллах боломжтой боллоо.