Гранд Групп

Нийгмийн хариуцлага

 

Грандгрупп нь Монгол улс төдийгүй дэлхийн нийтэд тулгамдаж буй асуудалд анхаарлаа хандуулан, нийгмийн сайн сайхны төлөө бодит хувь нэмрээ оруулан, дэмжлэг туслалцаа үзүүлэх, бусдыг маналайлан дагуулах чиглэл баримтлан, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхээр 2013 оны 3-р сараас эхлэн Ачит Амирлан нэртэй ТББайгууллагыг ажиллуулж эхлээд байна.

 

1.Зорилго

Ачит Амирлан ТББ нь сангийн хэлбэрээр ажиллах ба Монголын хойч ирээдүй болсон төрөлхийн болон олдмол өвчин эмгэгтэй, төлбөрийн чадваргүй  хүүхэд багачуудын эрүүл мэндийг дэмжих, монгол болон гадаад оронд зайлшгүй мэс заслын аргаар эмчлэгдэх шаардлагатай хүүхдүүдэд санхүүгийн эх үүсвэр олж өгөх зэргээр  тухайн хүүхдийн өвчнийг анагааж эмчлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлэх, төрөлхийн болон жирэмсэн, төрөлтийн үед үүссэн зүрхний гажигтай хүүхдүүдэд туслалцаа дэмжлэг үзүүлэхэд сангийн голзорилго оршино.

Эцэг эхийн боломжгүй амьдрал, улс орны дорой хөгжилд дарлуулж, хорвоод хүн болж төрөөд амьдрах боломжтой ч тусыг авч чадалгүй амиа алдаж байгаа бяцхан үрсийг аварч, аав ээжийг нь баярлуулах боломж бололцоо, гарц зөндөө байна. Магадгүй түмний  тус дэмээр  хүн болсон бяцхан үр хожим нь эх орондоо ихийг бүтээсэн агуу хүн болох ч юм бил үү. Өвчтэй үрээ аврах эцэг эхийн      агуу сайхан хүсэлд нь хувь нэмэр оруулах сайн санааны үүднээс энэ санг нээн ажиллуулахаар шийдсэн юм.

 

2. Сангийн хэрэгцээ шаардлага

Зүрхний гажиг болон цоорхой нь  аль ч  улс оронд байдаг өвчны нэг бөгөөд  манай улс өндөрлөг  газар оршдог учраас ийм төрлийн өвчтэй хүүхэд ганц нэгээр төрж байсан ба өнөө үед манай улсын 100 төрөлт тутмын нэг  буюу хоногт  нэг төрөлт ямар нэгэн өвчтэй хүүхэд төрүүлж байна.

Сүүлийн үед манай улсад зүрхний  төрөлхийн гажигтай хүүхэд ихээр төрж байгаа нь дараах шалтгаантай холбоотой. Үүнд :

-хүн амын өсөлтөөс төрөлт нэмэгдсэн

-эх барихын алдаа

-агаарын бохирдол

-утас /wifi/ болон компьютер тоног төхөөрөмжийн хэрэглээ өссөн

-эцэг эхийн удмын болон олдмол өвчлөл

-жирэмсний хугацаанд химийн бүтээгдэхүүн хэрэглэсэн

-эцэг эх нь хортой нөхцөлд олон жил ажилласан

-эцэг эх нь тамхи,  архи хэтрүүлэн хэрэглэдэг

 -агаарт тархаж, ууршиж байгаа төрөл бүрийн бодис, тоосонцор зэргээс  үүсэж байгаа  хэмээн судалгаагаар гарч байна.

Мөн манай улсын барилга, уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед хүн ам ихээр төвлөрсөн газарт барилгын материал болон уул уурхайн бүтээгдэхүүний худалдаа ихээр хийгдэж, тэдгээрийг дамжуулан тээвэрлэж  байгаатай шууд холбоотой.

 

Зүрхний гажиг болон цоорхой нь 3-6  сарын хугацаанд өөрөө нөхөгддөг, удаан хугацаанд бага багаар нэмэгддэг, богино хугацаанд цоорхой нь томорч амь насанд нь аюул учирч болзошгүй гэх мэтээр  олон янз байна.

 Гэтэл энэ амь насанд нь аюул учруулаад байгаа өвчинтэй хүүхдүүд улс арга хэмжээ авсан ч хүүхэд бүрт хүрч чадахгүй амь насаа алдах тохиолдол ихээр гарч байна. Эцэг эх нь боломжтой бол үр хүүхдийнхээ амь насыг аварч байхад төлбөрийн чадваргүй эмзэг, ядуу амьдралтай нэг нь дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр үр хүүхдээ аварч чадахгүй байна.

Энэ хорвоод хүмүүний амьдралыг олж  бүлээн уургаа амалж төрсөн хүүхэд  бүхэн эрүүл саруул, өвчин зовлонгүй, эцэг эх, ойр дотныхонтойгоо  сайн сайхан амьдрахын төлөө хүсэж  мөрөөдөж амьдардаг билээ. Гэтэл өвчин гэдэг хэлж ирэхгүй, хийсч ирдэг болохоор хэнийг ч энэ аймшигт зүйл тойрч биш дайрч гарахыг таашгүй.

 

3. Сангийн хамтран ажилладаг байгууллага

Тус сан нь дараах байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

А. Үүрэн телефоны оператор байгууллагууд

Б. Телевиз, FM, Радио, сонин

В. ЭНЭШТөв, хүүхдийн эмнэлгүүд

Г. Соёл урлагын байгууллагууд

Д. Гадаадын эмнэлгүүд

Е.  Гадны олон нийтийн байгууллагууд

 

4. Сангийн үйл ажиллагаа

А  Сан нь  155 889 дугаарын тусгай дугаар ажиллуулж эхлээд байгаа ба телевиз, FM, радио сонингуудаар   байнгын  зар сурталчилгаа явуулж орлого олох,

Б. Телевизүүдтэй хамтарч арга хэмжээ зохион байгуулж орлого олох

В. Иргэд, ААН байгууллагуудад хандаж, хүсэлт явуулах, хандив цуглуулах,

Г. Гадны олон нийтийн байгууллагуудад хандаж төсөл бичиж, хандив  цуглуулах,

Д. Соёл урлагын байгууллагуудтай хамтарч, тоглолт зохион байгуулах

 

МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ.