Гранд Девелопмент ХХК

Гранд девелопмэнт ХХК

Гранддевелопмэнт ХХК нь Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржээс хөрөнгийг зах зээлд ажиллах албан ёсны эрхээ авсан брокер дилерийн компани юм. Гранддевелопмэнт компани нь үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хөрөнгийн захаар дамжуулан гадны хөрөнгө оруулагчдыг татахад голлон ажиллах ба харилцагч, үйлчлүүлэгчиддээ ил тод, эрх тэгш үйлчилгээг үзүүлэх зорилготой ажиллаж байна.


Хөрөнгийн зах зээлийг зөв хөгжүүлснээр гадаадаас их хэмжээний хөрөнгийн урсгалыг чиглүүлэх боломжтой. Сүүлийн жилүүдэд манай улсын уул уурхайн салбар өсөж байгаатай зэрэгцээд хөрөнгийн зах зээл ч хөгжих хандлагатай байна. Нөгөө талаас төр засаг байгалийн баялгаа ард түмэндээ хүртээж байгаа нь хүн бүр хөрөнгийн зах зээлд орж ажиллах, мэдлэг олох, хөгжүүлэх зайлшгүй шаардлага гарч ирж байна. Өнгөрсөн хугацаанд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчин үндсэндээ бүрдүүлж байгаа хэдий ч үнэт цаасны зах зээлийн хөгжлийг түргэтгэх, улс орны эдийн засагт хувь нэмэр оруулахуйц сонгодог зах зээл болгохын тулд тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлж шийдвэрлэх нь зүйтэй. Манай компани нь хөрөнгийн захд дараах төрлийн үйл ажиллагаа явуулна.

Гранд Девелопмент ХХК