МХБ-ийн гишүүн болоход 15 сая төгрөг төлнө

Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн хурал өнгөрсөн сарын 17-нд болж хэд хэдэн асуудал шийдвэрлэжээ. Хурлаар МХБ-ийн гишүүнчлэлийн журмын дагуу гишүүнээр элсүүлэх хураамж 11 сая төгрөг байсныг 15 сая төгрөг болгож өөрчиллөө.

 

Улмаар “Голомт секюритиз” ХХК, “Сикап” ХХК-иудыг МХБ-ийн гишүүнээр элсүүлсэн байна. Үнэт цаасны элсэлтийн хураамжийг зөвхөн нэг удаа тухайн компанийн зах зээлийн үнэлгээний 0.1 хувиар тогтоох ба хамгийн доод хэмжээ нь 12 сая төгрөг, дээд хэмжээ нь 240 сая төгрөг байхаар тооцохоор болов. МХБ-д бүртгэлтэй компанийн жилийн хураамжийг тухайн компанийн зах зээлийн үнэлгээний 0.005 хувиар тогтоон жил бүр авах ба хамгийн дээд хэмжээ нь 24 сая төгрөг, доод хэмжээ нь 1.2 сая төгрөг байхаар тогтоожээ. Түүнчлэн үнэт цаас гаргагч нь бүртгэлтэй компанийн жилийн хураамжийг тухайн жилийн эхний улиралд багтаан авахаар тусгасан байна.