Гранд Пропертийз ХХК

Грандпропертийз ХХК

Манай компани нь 2012 оны 3 сараас үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр олон улсын жишигт нийцсэн, хууль эрхзүйн хүрээнд цогц үйлчилгээ үзүүлдэг билээ.

Компанийн удирдлага, ажилчидын хувьд үл хөдлөх хөрөнгө, санхүү, эдийн засаг, хуулийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, туршлагатай боловсон хүчнүүд ажиллаж танд түргэн шуурхай, хариуцлагатай, харилцагчаа дээдэлсэн үйлчилгээг үзүүлэх болно.

Зах зээлийн эдийн засагтай бүх орнуудын үл хөдлөх хөрөнгийн худалдаа нь гараас гарт бус зөвхөн зуучлалын агентуудаар дамжин хийгддэг.

Үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулж хөдөлгөөнд оруулах нь талх худалдах, худалдан авахтай адилхан өдөр бүр хийгдээд байдаггүй тул иргэд маань тэр бүр энэхүү харилцаанд ороход бэрхшээлтэй байдаг. Иймээс бид таны гал голомт, өрхийн үнэ цэнэтэй өмчийг тань зах зээлийн үнээр, цаг хугацааг чинь хэмнэн, эрхзүйн эрсдэлгүйгээр борлуулж , түрээслэхэд цаг ямагт туслахад бэлэн байна.

Компанийн эрхэм зорилго

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санг бий болгож, дэвшилтэт технологи ашиглан шуурхай, соёлтой, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх замаар үйлчлүүлэгчдийг дээдэлсэн, чадварлаг боловсон хүчин бүхий салбартаа тэргүүлэгч, олон улсын жишигт нийцсэн, нэр хүндтэй, найдвартай үл хөдлөх хөрөнгийн зуучлагч байна.

Гранд Пропертийз ХХК